УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ КОНВЕНЦЫГ СОЁРХОН БАТАЛЛАА

Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2026.05.29/ хуралдаанаар Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенцыг соёрхон батлах тухай хуулийн төслийг хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 76.9 хувийн саналаар эцэслэн баталлаа.
Нэгдсэн Үндэстний Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагаас усан доорх соёлын өвийг хамгаалах, тогтвортой хадгалах зорилгоор 2001 онд “Усан доорх соёлын өвийг хамгаалах конвенц”-ыг батлан гаргасан. Энэхүү конвенц нь 35 зүйл, дүрмээс бүрддэг. Конвенцын 1 дүгээр зүйлд “...доод тал нь 100 жилийн туршид хэсэгчлэн эсхүл бүхэлдээ, тодорхой хугацааны туршид эсхүл байнга усан доор байсан соёл, түүх эсхүл археологийн шинж чанартай, хүний оролцоотой бүхий л ул мөрийг “усан доорх соёлын өв” гэж тодорхойлон, түүнд “....археологи болон байгалийн орчинтой хамт байгаа дурсгалт газар, байгууламж, барилга, олдвор болон хүний биеийн үлдэгдэл”, “...археологи болон байгалийн орчинтой байгаа хөлөг онгоц, агаарын хөлөг, бусад төрлийн тээврийн хэрэгсэл эсхүл тэдгээрийн аливаа хэсэг, ачаа эсхүл бусад эд зүйлс”, “...эртний түүхэнд хамаарах эд зүйлс”-ийг хамруулахаар заасан байдаг. Тус конвенц нь 2009 оноос хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2026 оны байдлаар нийт 80 улс гишүүнээр нэгдэн ороод байна.
Монгол Улсын хувьд далай, тэнгист гарцгүй боловч нутаг дэвсгэр дээр орших том жижиг нуур, гол усыг эртнээс тахин шүтэж ирсэн уламжлалтай бөгөөд түүнд холбогдох зан үйлийн дотор ембүү, алт, мөнгөн сав эд зүйлс өргөх явдал цөөнгүй байсан нь конвенцын 1 дүгээр зүйлд заасан “усан доорх эд зүйлс”-д хамаардаг. Мөн Хөвсгөл зэрэг нууранд хуучны усан завь зэрэг зүйлс хадгалагдан үлдсэн байдаг бөгөөд эдгээр нь цаг хугацаа өнгөрөх тусам соёлын өвийн шинжийг олж, үнэ цэнтэй болдог тул конвенцын тодорхойлолтод заасан дотоодын усан доорх соёлын өвд хамаарна. Манай улс усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн зохицуулалт байхгүй улмаас эд зүйлсийг хулгайлах, эвдэн сүйтгэх явдал гарсаар байна.
Тухайлбал, 2018 онд Завхан аймгийн Отгон сумын нутаг, Отгонтэнгэр хайрханы бэлд орших Бадархундага нуурын ёроолоос иргэд 366 мөнгөн аяга хулгайлсныг хууль сахиулах байгууллага илрүүлсэн шалгасан. Харамсалтай нь усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин байхгүйн улмаас шүүх эдгээр эд зүйлсийг орон нутгийн Засаг захиргааны байгууллагад шилжүүлж, мөнгийг нь ялган зах зээлийн үнээр худалдаж, зарцуулсан байдаг. Ийм тохиолдол бүр үндэсний соёлын өвийн сан хөмрөгийн үнэ цэнэт байдлыг дордуулж, өвийн оршин тогтнох чадвар устаж үгүй болох үр дагавартай юм.
Тэгвэл тус конвенцод нэгдэн орсноор дотоодын усан доор байх соёлын өвийг бүртгэх, хадгалж хамгаалах, өмчилж эзэмших, зохистойгоор ашиглах үйл ажиллагааны зохион байгуулалтыг боловсронгуй болгон түүнтэй холбогдох харилцааг эрх зүйн хүрээнд зохицуулахаас гадна олон улсад гадаад далай дахь Монголын түүхэнд хамаарах соёлын өвийг хамтран хамгаалах, судлах боломж бүрдэж байна.
Монгол Улс ЮНЕСКО-оос соёлын өвийг хамгаалах чиглэлээр баталсан 6 конвенцод бүгдэд нь гишүүн улсаар нэгдэн орсноор нүүдэлчин Монголчуудын соёлын өвийг хамгаалах хууль эрх зүйн орчин бүх орон зайд бүрэн бүрдэж байна.