“АЛС ДОРНОДОД БҮТЭЭГДСЭН: КОНТЕНТООС КАПИТАЛ РУУ” ОЛОН УЛСЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ФОРУМД МОНГОЛ УЛСЫН ТӨЛӨӨЛӨГЧИД ОРОЛЦЛОО

“Алс Дорнодод бүтээгдсэн: Контентоос капитал руу” олон улсын бүтээлч үйлдвэрлэлийн форум 2026 оны 5 дугаар сарын 21-нээс 23-ны өдрүүдэд ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулагдлаа.
Тус форумд ОХУ-ын Алс Дорнод ба Арктикийн хөгжлийн асуудал эрхэлсэн дэд сайд Эльвира Нургалиева, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн орлогч дарга Инна Святенко, Буриад улсын тэргүүн Алексей Цыденов, “Art Pictures Studio” кино компанийн үүсгэн байгуулагч Федор Бондарчук болон Алс Дорнодын 11 бүс нутаг, Арктикийн бүс, дэлхийн 10 гаруй улсын 4000 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирлээ.
Монгол Улсаас Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Соёл, урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга Д.Наранцэцэг, Монгол Улсын Соёлын элч, Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Дамдинсүрэн, “Монгол кино нэгтгэл” ТӨҮГ-ын захирал Б.Түмэн-Өлзий, ОХУ-ын бүс нутагтай ажиллах Санаачилга төвийн захирал Д.Цэцэгдэлгэр, ЗГХА Соёл, урлагийн газрын холбогдох мэргэжилтнүүд болон UBS телевизийн баг бүрэлдэхүүн зэрэг нийт 20 гаруй хүн оролцов.

Форумд оролцсон дэлхийн 10 гаруй улсын болон бүс нутгийн төлөөлөгчид бүтээлч санаа, соёлын үнэт зүйлс, орон нутгийн төслүүдийг тогтвортой бизнесийн загвар болгон хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийн шинэ эх үүсвэр бий болгох нийтлэг байр суурийн дор нэгдэж, зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын боломжуудын талаар санал солилцон, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлэв.
Тус үйл ажиллагааны хүрээнд Монгол Улсын хөгжлийн урт, дунд хугацааны бодлогоо дэлхийн соёлын хөгжлийн чиг хандлагатай уялдуулан, үндэсний соёлын бүтээлч үйлдвэрлэлийг олон улсад сурталчлан таниулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй бодлогын арга хэмжээг танилцуулсан юм.
Тодруулбал, Монгол Улс олон улсын чиг хандлагад нийцүүлэн бүтээлч авьяас, инновацыг тогтвортой хөгжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлж, “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай” хуулийг батлан гаргаснаас гадна соёлын салбарт хөрөнгө оруулалт хийж буй аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор дэмжих зохицуулалтыг хэрэгжүүлж байгаагаа онцоллоо.