“УЛААНБААТАР-2026” ОЛИМПЫН ТАЕКВОНДОГИЙН АЗИ ТИВИЙН АШТ-ИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй Олимпын таеквондогийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний (АШТ) нээлтийн албан ёсны үйл ажиллагаа "М Банк Арена"-д боллоо.
Монголын таеквондогийн спортын 35 жилийн түүхэнд Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнийг анх удаа эх орондоо зохион байгуулж буй бөгөөд энэхүү нэр хүндтэй тэмцээнд Азийн 43 орны 1300 шилдэг тамирчид нэг дор цугларч, ур чадвар, тэсвэр хатуужил, авхаалж самбаагаа сорьж байна. Олимпын наадмын чансааны оноо болон "Айчи-Нагоя 2026" Азийн XX наадмын эрх олгох тус тэмцээнд тамирчид пүмзэ, пара таеквондо, тулааны төрлөөр найман хоногийн турш хурд хүчээ сорих юм.
Нээлтийн үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Алдаржавхлан, Монголын таеквондогийн холбооны ерөнхийлөгч Б.Онон, Олон улсын олимпын хорооны гишүүн, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг болон Дэлхийн болон Азийн таеквондогийн холбооны удирдлагууд оролцов.
Энэ үеэр таеквондогийн спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, тивийн хэмжээний томоохон тэмцээнийг эх орондоо зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Дэлхийн таеквондогийн төв "Күккивон"-ы ерөнхийлөгч Юн Үн Сок хүндэт дангийн батламж гардууллаа.
Таеквондогийн спорт нь хүүхэд, залуусын бие бялдрын хөгжил, хурд хүч, уян хатан чанарыг сайжруулаад зогсохгүй сахилга бат, тэсвэр хатуужил, өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлдэг. Мөн улс орнуудын найрамдал, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, спортын дипломат харилцааг өргөжүүлэх чухал индэр болж байна. Иймд Монгол Улсын Засгийн газраас спорт, тэр дундаа олимпын төрлийн спортыг дэмжих, олон улсын тэмцээнийг эх орондоо зохион байгуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр Дэлхийн таеквондогийн холбооны үзүүлэх тоглолтын баг гайхалтай үзүүлбэр толилуулснаар энэ удаагийн үйл ажиллагаа албан ёсоор өндөрлөлөө.
Тэмцээнд оролцож буй нийт баг тамирчдадаа шударга өрсөлдөж, спортын ёс зүйг дээдлэн амжилт гаргахыг хүсэн ерөөе.