АЗИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ФОРУМ (ATF-2026) МОНГОЛ УЛСАД БОЛНО

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2026 оны 06 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд 15 дахь удаагийн Азийн аялал жуулчлалын форум (ATF 2026) "Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага" сэдвийн хүрээнд зохион байгуулагдана.
Энэхүү форум нь Монголын аялал жуулчлалын салбарыг дэлхийн түвшинд таниулах, хөгжүүлэх томоохон боломж болох юм.
Форумыг Соёл, Спорт, Аялал Жуулчлал, Залуучуудын Яам (ССАЖЗЯ) болон Нийслэлийн аялал жуулчлалын газар (НАЖГ), Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо (АЖМХ) хамтран зохион байгуулж байгаа бөгөөд Аялал Жуулчлалын Боловсрол Хөгжлийн Нийгэмлэг болон АЖМХ-ны салбар холбоод тус форумыг дэмжин ажиллаж байна.
Форумын үеэр БНСУ, Австрали, БНХАУ, Шри-Ланк, Камбож, АНУ, ХБНГУ, Монгол зэрэг 22 орчим орноос 100 гаруй шалгарсан илтгэгч, эрдэмтэн судлаачид хүрэлцэн ирж гурван өдрийн туршид "Азийн аялал жуулчлал, зочлох үйлчилгээний хөгжил ба чиг хандлага " сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцүүлэг зохион байгуулах гэж байна.
Уг форум нь Ази тивийн аялал жуулчлалын салбарт тулгарч буй хөгжлийн чиг хандлага, үйлчилгээний менежмент, маркетинг болон тогтвортой байдлын асуудлуудыг хэлэлцэх зорилготой бөгөөд Монгол Улсад ATF 2026 зохион байгуулснаар Монгол Улсын аялал жуулчлалын салбарын олон улсын нэр хүндийг нэмэгдүүлэх, судалгаа ба практикийн уялдаа холбоог бэхжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалт, хамтарсан төсөл, сургалт, маркетингийн шинэ боломжуудыг бүрдүүлэх ач холбогдолтой.
Монголын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг дэлхийд сурталчлах, энэ салбарын судалгааг шинэ шатанд гаргах чухал хувь нэмрийг оруулах зорилготой тул салбарын мэргэжилтнүүд, бизнесийн салбарынхан, эрдэмтэн судлаачдыг уг арга хэмжээнд оролцохыг урьж байна.
Холбоо барих:
Аялал Жуулчлалын Мэргэжлийн Холбоо - НЭЗХЭ
Цахим шуудан: expo@mto.mn
Утас: +976-6999-9495