АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ ТӨЛӨӨЛӨГЧ “ТОГТВОРТОЙ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ТӨСӨЛ”-ИЙН ХЭРЭГЖИЛТТЭЙ ТАНИЛЦЛАА

Азийн хөгжлийн банкны Байгаль орчны ахлах мэргэжилтэн Марк Безуйжин Монгол Улсад ажиллах үеэрээ Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны хооронд байгуулсан хөнгөлөлттэй зээлийн хүрээнд хэрэгжиж буй “Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төсөл”-ийн хэрэгжилтийн явцтай танилцах уулзалтад оролцлоо.
Уулзалтыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яаманд зохион байгуулсан бөгөөд ССАЖЗЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын дарга, төслийн захирал В.Батчимэг болон төслийн нэгжийн төлөөллүүд оролцов.
Тус төсөл нь Хэнтий, Хөвсгөл аймагт тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, аялал жуулчлалын дэд бүтэц, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой хэрэгжиж байгаа бөгөөд орон нутгийн эдийн засгийг дэмжих, байгальд ээлтэй аялал жуулчлалыг хөгжүүлэхэд чиглэж байна.
Уулзалтын үеэр төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудал, зорилтот үзүүлэлтүүдийн биелэлт болон төслийг бүрэн дуусгахад шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцов.
Мөн Марк Безуйжин төслийн хэрэгжилтийн хугацаа дуусах шатандаа орж буйг онцолж, цаашид аялал жуулчлалын бүсүүд болон зам дагуух үйлчилгээний цэгүүдийг хөгжүүлэх чиглэлээр шинэ төслүүд хэрэгжүүлэх боломжийн талаар хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.