МАРКО ПОЛОГИЙН МӨРӨӨР: МОНГОЛ, ИТАЛИЙН ЭРДЭМТЭД ТҮҮХИЙГ ШИНЭ ӨНЦГӨӨР ӨГҮҮЛЭВ

Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах Итали Улсад ажиллах үеэр Монгол, Италийн эрдэмтдийн хамтарсан Марко Пологийн Монголын ертөнц номын нээлт Венец хотын Ка Фоскари их сургууль-д боллоо.
Энэхүү бүтээл нь XIII зууны алдарт аялагч, судлаач Марко Поло-гийн тэмдэглэл дэх Монголын талаарх түүхэн мэдээллийг орчин үеийн судалгаатай уялдуулан шинээр тайлбарласнаараа онцлог юм. Ном нь Монголын эзэнт гүрэн, нүүдэлчдийн соёл иргэншил, дорнын худалдаа, соёлын харилцааны талаар олон улсын судалгаанд шинэ өнцөг нэмж буйг эрдэмтэд онцолж байна.
Нээлтийн арга хэмжээний үеэр Тизиана Липпело сайд Ж.Алдаржавхлан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан, Монгол-Италийн хамтын ажиллагааг соёл, боловсрол, шинжлэх ухааны чиглэлээр өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр талууд Марко Пологийн аялал нь зөвхөн түүхэн дурсамж бус, өнөө цагт хоёр орныг соёл, судалгаа, аялал жуулчлалаар холбох чухал гүүр болж байгааг онцлон тэмдэглэв. Мөн Монголын түүх, өв соёлыг олон улсад сурталчлах хамтарсан төсөл, судалгааг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.