| | | |
Мэдээ

“УСАН ДООРХ СОЁЛЫН ӨВИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ЮНЕСКО-ИЙН КОНВЕНЦЫГ” СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН МЭДҮҮЛЛЭЭ

2026-04-30 242

“Усан доорх соёлын өвийг хамгаалах тухай ЮНЕСКО-ийн конвенц”-ыг

соёрхон батлах хуулийн төслийн ач холбогдол

Энэхүү хуулийн төслийг баталснаар Монгол Улс ЮНЕСКО-ийн конвенцод нэгдэж, усан доорх соёлын өвийг хамгаалах эрх зүйн орчин олон улсын жишигт нийцнэ.

Ингэснээр гол, нуурын ёроолд буй түүх, соёлын үнэт өвийг хууль бус олборлолт, сүйтгэлээс хамгаалах, судалгаа шинжилгээг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж бүрдэнэ.

Мөн соёлын өвд суурилсан аялал жуулчлалыг хөгжүүлж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой.

Бусадтай хуваалцах