БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫН ХҮРЭЭНД СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ХОЙД БҮСИЙН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Хойд бүсийн удирдах ажилтны зөвлөгөөн Орхон, Булган, Хөвсгөл аймгийн нийт 100 гаруй албан хаагчдыг хамруулан Орхон аймгийн Баян-Өндөр суманд амжилттай зохион байгуулагдлаа. Зөвлөгөөний үеэр Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг салбарын албан хаагчдадаа урт, дунд, богино хугацааны бодлого, стратегийн зорилтуудаа танилцуулж, хэрэгжилтийг бүрэн хангаж, салбар хоорондын уялдааг сайжруулах талаар санал солилцлоо.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин цахимаар нийт оролцогчдод мэндчилгээ дэвшүүлж, Төрийн нарийн бичгийн дарга С.Оюунбилэг “Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлого, стратеги”, Аялал жуулчлалын бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Болормаа “Аялал жуулчлалын стратеги–Хойд бүс”, Залуучуудын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын шинжээч Э.Хулан “Залуучуудын хөгжлийн стратеги-Хойд бүс”, Стратеги бодлого төлөвлөлийн газрын шинжээч С.Мөнх-Эрдэнэ “Иргэдийн идэвхтэй хөдөлгөөн, спортын системийн шинэчлэл”, Хүний нөөцийн хэлтсийн дарга, Төрийн албаны зөвлөлийн ССАЖЗЯ-ны дэргэдэх салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Б.Алтанцэцэг “Төрийн албаны манлайлал, шинэчлэл, ёс зүй” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Хуралдаанаар:
- “Бүсийн зөвлөлүүдийг байгуулах, хэвийн үйл ажиллагааг хангах”
- “Бүсүүдийн хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, зорилтот хөтөлбөртэй болгох”
- “Салбарын бодлого, төлөвлөлийг бүсийн хөгжилтэй уялдуулах”
- “Бүсийн хөгжлийг дэмжих бизнес эрхлэх таатай орчныг бүрдүүлэх”
- “Бүс, орон нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх”
- “Бүсийн хөгжлийг дэмжсэн төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх” сэдвээр тус тус хэлэлцэж Хойд бүсийн онцлогт уялдуулан, бүс, орон нутагт урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн төсөл, арга хэмжээг эрчимжүүлж, хуралдаанаас гарсан санал, зөвлөмжийг нэгтгэн боловсруулав.