“ХАВРЫН БАЯР–2026” ЭХЭЛЛЭЭ КАЗАХ ТҮМЭНДЭЭ НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ХҮРГЭЕ

Өвлийг өнтэй давж, ирж буй урин хавартай учран золгосны ерөөл биелж Хаврын баяр НАУРЫЗ айлчлан ирлээ. Монгол Улсын дөрвөн зүг, найман зовхист амьдран суугаа казах түмэндээ Наурызын баярын мэндийг өргөн дэвшүүлье.
Хаврын баяр-Наурыз бол дэлхийн олон орны 300 гаруй сая хүний тэмдэглэдэг, шинэ эхлэл, эв нэгдэл, байгаль дэлхийтэйгээ хүйн холбоотой орших соёлын гүн утга учрыг илэрхийлсэн онцгой өв уламжлал тул Нэгдсэн Үндэстний Байгууллагаас 2010 онд “Олон улсын наурызын өдөр”-ийг дэлхий даяар тэмдэглэн өнгөрүүлэх тухай шийдвэрийг Ерөнхий Ассамблейн чуулганаараа баталсан билээ.
“Шинэ өдөр” хэмээх утгыг илэрхийлэх Наурызын баяр нь хаврын урин цаг айлчлан ирж, байгаль дэлхий сэргэн амилж, нүүдлийн шувууд нутагтаа эргэн ирж, ан амьтад ичээнээсээ гарч, амьдралын шинэ эхлэл тавигддаг байгалийн жамтай салшгүй холбоотой билээ. Энэ бүхэн нь хүн байгальтайгаа зохицон орших нүүдэлчдийн гүн ухааныг тод томруун илэрхийлж, Наурызын баярын өвөрмөц, гайхамшигтай онцлогийг бүрдүүлдэг тул Монголчууд бидний амьдралын нэг хэсэгт нэгдэж, ижилсэл ондоошлыг хослуулан түүх, соёлын давтагдашгүй онцлогтой сүлэлдэн оршиж байдаг билээ.
Энэхүү онцгой үнэ цэн, утга агуулгыг дэлхий нийт хүлээн зөвшөөрсний илрэл нь Наурызын баяр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн явдал бөгөөд Монгол Улсаас энэхүү өвийг бүртгүүлж чадсан нь бидний бахархал, соёлын дархлааны тод илэрхийлэл билээ.
Ийнхүү жил бүр уламжлал болгон тэмдэглэн өнгөрүүлдэг энэхүү баярын өдөр хүн бүр сэтгэлээ ариусган, шинэ бүхнийг угтан, сайн сайхныг бэлгэддэг бөгөөд уг баярын мөн чанар, утга агуулгыг улам илүү тодруулж, хүүхэд залуус хойч үедээ ойртуулж, хүндэтгэл, эв нэгдэл, өгөөмөр сэтгэлийг оршооход оршдог билээ.
“Хаврын баяр–2026” арга хэмжээ нь зөвхөн баяр наадам бус, харин өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, олон улсад сурталчлах, аялал жуулчлалын шинэ боломжийг нээх чухал ач холбогдолтой үйл явдал юм. Монгол Улсын төр засаг казах түмнийхээ үнэт өв, соёл уламжлалыг ямагт дээдлэн хүндэтгэж ирсэн төдийгүй цаашид ч энэ эрхэм хандлагаа улам бататган хадгалах болно.
Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны зүгээс Наурызын баярын соёлын өвийг хамгаалах, өвлүүлэн үлдээх, түгээн дэлгэрүүлэхэд бодлого, үйл ажиллагааны түвшинд тууштай дэмжлэг үзүүлж, энэхүү хаврын уламжлалт баярыг уламжлал, орчин үеийн хөгжлийг хослуулсан, аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлж, гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан, Монгол Улсын соёлын онцлогийг дэлхийд таниулсан брэнд арга хэмжээ болгохыг зорин ажиллаж байна.
Наурызын баярыг тохиолдуулан Та бүхэндээ аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе. Шинэ эхлэлийн бэлгэдэл болсон энэ өдрийг хамтдаа тэмдэглэж, сайн сайхныг түгээн дэлгэрүүлье. Төр түвшин, түмэн олон амгалан байх болтугай. Наурыз мейрамы құтты болсын!