СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.УНДРАМ БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД БАШАК ГЭНЧ ЮКСЭЛ-ИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Башак Гэнч Юксэл-ийг 2026 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд соёл, аялал жуулчлал, спортын салбарт хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд, салбарын хүний нөөцийг чадавхжуулах боломж болон цаашдын хамтын ажиллагааны боломжуудын талаар санал солилцож, 2026 онд Монгол-Туркийн Аялал жуулчлалын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулахаар тохиров.
Мөн уулзалтын хүрээнд Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлаг (ТИКА)-ийн хөтөлбөр зохицуулагч Мустафа Бутун Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 оны 9 дүгээр сард байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн дагуу хэрэгжүүлж буй “Мэргэн Тоньюкукийн музейн барилга угсралт, гадаад орчны тохижилт болон музейн үзэсгэлэнгийн танхимын тохижилтын төсөл”-ийн явцын мэдээллийг танилцуулав.