ЗОЧЛОХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ БАЙГУУЛЛАГЫН “ОД”-НЫ ЗЭРЭГЛЭЛ ТОГТООХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТАЛЛАА

Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилгоор одны зэрэглэл тогтоох “Аялал жуулчлалын үйлчилгээний байгууллагын ангилал, зэрэглэлийг тогтоох, олгох, бууруулах, хүчингүй болгох болон уг үйл ажиллагааны хөлстэй холбоотой журам”-ыг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, шинэчлэн баталлаа.
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, тусгайлсан бодлогыг үе шаттай хэрэгжүүлж байна. Монгол Улсад 2024 онд 809 мянга гаруй жуулчин зочилсон бол 2025 оны жилийн эцсийн байдлаар 850 мянган жуулчин иржээ. Жуулчдын урсгалыг 2019 онтой харьцуулахад 50 гаруй хувиар өссөн дүнтэй байна. Монгол Улсын Засгийн газар 2026 онд нэг сая жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байна.
Тус журам батлагдсанаар Аялал жуулчлалын тухай хуулийн хэрэгжилт хангагдаж, зочлох үйлчилгээний байгууллагуудын ангилал, зэрэглэл тодорхой болж, олон улсын жишгийн дагуу үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах ба зэрэглэл тогтоолгосон байгууллагуудад төрөөс үзүүлэх хөнгөлөлт, урамшуулал, дэмжлэгт хамрагдах болон гадаадын хөрөнгө оруулалт татах нөхцөл бүрдэх онцгой ач холбогдолтой юм.
Энэхүү журам нь 2002 онд Монгол Улсын Дэд бүтцийн сайдын тушаалаар дээд зэрэглэлийн зочид буудал, жуулчны баазад ангилал зэрэглэл тогтоодог байсан бол журмын шинэчлэл хийгдсэнээр аялал жуулчлалын цогцолбор, зочид буудал, жуулчны баазуудад ангилал зэрэглэл тогтоох ажлыг аялал жуулчлалын мэргэжлийн холбоод гүйцэтгэх юм.
Журмын төслийг боловсруулахдаа аялал жуулчлалын салбарын бизнес эрхлэгчдийн дунд нийт 6 удаагийн хэлэлцүүлэг зохион байгуулж, тухайн хэлэлцүүлгийн явцад өгсөн санал, зөвлөмжийг журмын төсөлд тусгасан. Мөн журмын төслийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны цахим хуудаст 30 хоног нээлттэй байршуулан олон нийтээс санал авсан болно.