Чингис хаан Үндэсний музей
Чингис хааны Монголын болон дэлхийн түүхэнд оруулсан хувь нэмрийг сурталчлан таниулж, алдаршуулах нь Монгол Улсын хуваагдашгүй эрхэм үүрэг юм. Тийм учраас түүхийг бүтээж ирсэн хаад, язгууртнуудын амьдрал, үйл ажиллагаагаар уламжлан томоохон хэмжээний үндэсний музей байгуулах явдал юм.
Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаар тогтоолоор “Чингис хаан музей”-г байгуулах шийдвэр гарсан. Улмаар музейн шавыг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тавьж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх ёслолын арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Чингис хаан” музей байгуулах үйл ажиллагааг мэргэжлийн зөвлөгөөгөөр хангах чиг үүрэг бүхий “Эрдэмтдийн зөвлөл”-ийг байгуулах захирамжийг 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргалаа.
Тус музей нь Монголын анхны төрт улс Хүннү эзэнт улсаас эхлэн Монголчуудын төрт ёсны голомт XX зуунд хэрхэн дахин сэргэсэн хүртэлх цаг үеийг бүрэн хамруулах болно. Хүннүгийн анхны үндэслэгч Модун шаньюйгаас эхлэн Сяньби улсын толгойлогч Тоньюкук, Уйгурын хаан Моюнчур, Киданы хаад, Хамаг Монголын Хабул, Хотул зэрэг түүхэнд томоохон үүрэг гүйцэтгэсэн хаад язгууртныг гол мөхлөг болгон авч үзнэ. Мөн эртний төрт улсуудын хаад язгууртны он дараалал, тухайн цаг үеийн нүүдэлчдийн эдэлж хэрэглэж байсан зүйлс, хувцас эдлэл хэрэглэл, түүхэн томоохон үйл явдал зэргийг бодит эд өлгийн зүйлсээс гадна орчин үеийн өндөр технологи ашиглах, уран бүтээлчдээр шинээр бүтээлгэх зэрэг аргаар танхимуудыг байгуулна.
Чингис хаан музейн цуглуулгыг музей, эрдэм шинжилгээний байгууллагаас холбогдох түүх, соёлын дурсгалт зүйлийг шилжүүлэх, археологийн судалгааны үр дүнд илрүүлж олох, хувь хүнээс болон гадаадын музей, номын сан, эртний эдлэлийн худалдаанаас худалдаж авах эсхүл хуулбарлан авах, хувь хүний бэлэглэл, солилцоо, гэрээслэл зэрэг хэлбэрээр бүрдүүлэх бөгөөд 4000 гаруй үзмэртэй байх юм. Мөн орчин үеийн өндөр технологийг үзүүллэгийн орон зайд бүрэн хэмжээгээр ашиглана.
Соёл урлагийн газрын даргын 2020.10.01-ний өдрийн тушаалаар “Чингис хаан музейн үзмэрийн үзүүлэг дэглэлтийг боловсруулах” ажлын хэсэг байгуулагдан музейн 3-8 дугаар давхрын танхимын үзмэрийн үзүүлэг дэглэлтийн төлөвлөгөө, интерьер дизайны төлөвлөлтийг тус тус боловсруулсан.
Чингис хаан музейн барилга нь олон улсын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэлтэй, 9 давхар, 20500 ам дөрвөлжин метр талбайтай байхаар төлөвлөсөн. 2020 оны 12-р сарын байдлаар барилгын 9 давхрын цутгалтын ажил дууссан. Дотоод дулааныг татаж эхэлсэн бөгөөд дотоод өрлөг болон шавардалтын ажил дуусах шатандаа хэвийн үргэлжилж байна.
МОНГОЛ УЛСЫН СОЁЛЫН ЯАМ