| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН УДИРДЛАГУУДТАЙ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

2025-04-13 123

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин Өвөрхангай аймгийн удирдлагуудтай уулзаж, соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын салбарын бодлого, үйл ажиллагаа, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцлоо.

Тус уулзалтын хүрээнд:

- Соёлын өв, түүхэн дурсгалт газруудаа түшиглэн аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэлээ хөгжүүлэх;

- Аялал жуулчлалын дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Хархорин, Хайрхан дулаан, Хужирт, Өлзийт сумдын нутаг дэвсгэрт авто зам дагуу байгуулахаар төлөвлөсөн үйлчилгээний цогцолборын газар олголтын явцыг хурдасгах тал дээр анхаарч ажиллах;

- Өвөрхангай аймгийн Богд сумаас Өмнөговь аймгийн Гурвантэс сум чиглэлийн авто замын төслийн ТЭЗҮ боловсруулахад шаардагдах санхүүжилт болон эх үүсвэр шийдвэрлэх;

- Өвөрхангай аймгийн Хархорин сумын цэвэрлэх байгууламжийн өргөтгөлийн ажлыг нэн түрүүн эхлүүлэхэд анхаарч ажиллах талаар хэлэлцэв.

Бусадтай хуваалцах