Дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нартай цахим уулзалт хийв

Монгол Улсаас гадаад улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар (ДТГ)-ын тэргүүн нартай өнөөдөр Соёлын сайд Ч.Номин, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ нар цахим уулзалт хийлээ.
Дипломат төлөөлөгчийн газар нь олон улсад Монгол Улсын язгуур эрх ашгийг хамгаалахаас гадна үндэсний соёл урлаг, өв уламжлал, түүхэн үнэт зүйлээр дамжуулан дипломат харилцаа, соёлын бодлогоо хэрэгжүүлдэг юм.
Иймд энэ уулзалт нь Монгол Улсын Засгийн газраас баримталж буй Шинэ сэргэлтийн бодлогын талаар ДТГ-уудад дэлгэрэнгүй мэдээлэл өгч санал солилцох, нэг цонхны бодлого баримтлахад чиглэсэн юм. Өнөөдрийн уулзалтад, Монгол Улсаас хилийн чанадад суугаа 36 улсын 45 дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар оролцлоо.
Монгол Улсын Засгийн газар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалж, хөрөнгө оруулагч, жуулчдад хилээ нээснээс хойш яамд нэг цонхны бодлогоор аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг татахын тулд удаа дараагийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулж байгаа юм.
Тухайлбал, Шинэ сэргэлтийн бодлого хэрэгжиж, өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг цуцалснаас хойш яамд хамтран:
Монгол Улсад суугаа Элчин сайд нарт аялал жуулчлалын бодлогоо танилцуулах зэрэг аялал жуулчлалын салбарт оролцогч талуудын оролцоог хангасан уулзалт, зөвлөгөөн зохион байгуулж байна.
Дээрх уулзалтуудаас хойш Соёлын яам аялал жуулчлал, соёлын хамтын ажиллагаанд чиглэсэн томоохон шийдвэрүүдийг гаргасан бөгөөд энэ талаарх мэдээллийг Соёлын сайд Ч.Номин ДТГ-ынханд өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.

Тухайлбал, Соёлын сайд Ч.Номин: “Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд Соёлын яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Гадаад харилцааны яамд хамтран Монгол Улсыг гадаадад нэг цонхоор, нэг имиж, брэндингээр сурталчлах, аялал жуулчлал болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарын экспортыг нэмэгдүүлэх зэрэг чиглэлээр хамтын ажиллагааны төлөвлөгөө батлан хэрэгжүүлж байна.
Соёлын яамнаас баримталж буй үндэсний бахархал, эв нэгдлийн сэргэлтийн бодлогын дагуу бид үндэсний соёлын үнэт зүйлсийг судлах, нэгдмэл байдлыг хангах судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэсэн бөгөөд цаашлаад дэлхий нийтэд хамаарах үндэсний нэгдмэл үнэт зүйлээ тодорхойлон Монгол Улсыг гадаадад хэрхэн таниулж сурталчлах, жуулчдыг татах, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үндэсний брэндингийг тодорхойлон, маркетинг, коммуникацийн төлөвлөгөө боловсруулан ажиллаж байна.
Засгийн газрын 2 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын дүрслэх урлаг болон кино урлагийн уран бүтээлчдийн оюуны бүтээлийг олон улсад таниулан сурталчлах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулагддаг “Венецийн дүрслэх урлагийн олон улсын биенналь”, Бүгд Найрамдах Франц Улсад зохион байгуулагддаг “Каннын кино наадам”-ын тогтмол оролцоог хангаж ажиллах тухай тогтоол батлагдсан.
Түүнчлэн өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар Кино урлагийг дэмжих тухай хуулийг даган гарч буй Кино урлагийн зөвлөлийн үйл ажиллагааг зохицуулах дүрэм журмууд батлагдсан.
Аялал жуулчлалын хувьд Монгол Улсад ирж байгаа жуулчдын 70-с дээш хувь нь бидний түүх, соёл, байгальд татагдан ирдэг тул бид түүх, соёл, язгуур урлаг, нүүдэлчин хэв маяг, байгалийн болон соёлын өвийн хосгүй шинж чанарыг илтгэн харуулсан аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого баримталж байна” гээд дэлгэрэнгүй мэдээлэл өгч, ярилцсан юм.
Уулзалтын төгсгөлд Соёлын сайд Ч.Номин Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалтыг сэргээхэд дипломат төлөөлөгчдийг санаачилга, дэмжлэгтэй, нэг цонхны бодлогоор ажиллахыг хүсэв.