| | | |
Мэдээ

СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ҮЗЛЭГ, БҮСЧИЛСЭН СУДАЛГААГ ОРОН ДАЯАР ЗОХИОН БАЙГУУЛНА

2022-10-13 719

Соёлыг өвийг хамгаалах тухай хуулийн 26.1 дэх хэсэгт заасны дагуу соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааны ажлыг орон даяар 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2023 оны 10-р сарын 15-ны өдөр хүртэл нэг жилийн хугацаатай зохион байгуулж байна. Соёлын биет бус өвийн өвлөн уламжлагчдыг тодруулах, өв болон өвлөн уламжлагчийн өнөөгийн нөхцөл байдал, оршин тогтнох чадварт дүн шинжилгээ хийж, цаашдын хамгаалалтын саналыг боловсруулах зорилготой тус үзлэг, бүсчилсэн судалгааны ажлыг Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Соёлын өвийн үндэсний төв, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Нүүдлийн соёл, иргэншлийг судлах олон улсын хүрээлэн, Монголын үндэсний музей, аймаг, нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран зохион байгуулна.

Соёлын биет бус өвийн үзлэг, бүсчилсэн судалгааг Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын дагуу Баруун, Зүүн, Хангайн, Төв, Говийн бүсүүдэд соёлын биет бус өвийн 7 ай савын 362 өвийг хамруулан зохион байгуулна. Үүнд:

1. Эх хэл, аман уламжлал, илэрхийллүүд;

2. Ардын язгуур урлаг;

3. Уламжлалт баяр наадам, зан үйл, ёс, тоглоом наадгай, уриа дуудлага;

4. Байгалийн болон сав шим ертөнцийн тухай мэдлэг, зан үйл;

5. Уламжлалт арга ухаан;

6. Мал маллах арга ухаан;

7. Уламжлалт гар урлал.

 

Бусадтай хуваалцах