СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМНЫ ДЭРГЭДЭХ "ЖЕНДЭРИЙН САЛБАР ЗӨВЛӨЛ" ХУРАЛДЛАА

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэргэдэх "Жендэрийн салбар зөвлөл" нь энэ оны нэгдүгээр сард 17 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр шинэчлэн байгуулагдаж, анхны хурлаа өнөөдөр хийлээ.
Хурлаар салбар зөвлөлийн дарга, гишүүд эрхэлсэн салбарын хэмжээнд жендэрийн эрх тэгш байдлыг хангах хууль тогтоомжийн хэрэгжилтийн нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. Мөн салбар зөвлөлийн 2025 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.