СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР БҮГД НАЙРАМДАХ ТУРК УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН САЙДЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Соёлын дэд сайд М.Батбаяр Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Зафер Атеш, ТИКА-гийн Улаанбаатар дахь Хөтөлбөрийн зохицуулагч Эмрах Устаөмэр, Дэд зохицуулагч Огуз Шэнбаш нарыг хүлээн авч уулзлаа.
Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар Мэргэн Тоньюкукн цогцолбор музейн шав тавих ёслолын арга хэмжээ 2022 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Налайх дүүргийн 3 дугаар хороонд зохион байгуулагдсан.
Уулзалтаар Монгол-Туркийн соёлын хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хооронд 2018 онд байгуулсан Хөгжлийн хамтын ажиллагааны тухай хэлэлцээрийн дагуу Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар баригдаж буй Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн барилгын ажлын явцыг танилцуулан цогцолбор музейн бүтээн байгуулалтыг шуурхайлах чиглэлээр Соёлын яамнаас үзүүлж буй дэмжлэгт Бүгд Найрамдах Турк Улсын Элчин сайдын зүгээс талархал илэрхийлэв. Мөн Соёлын дэд сайд М.Батбаяр Мэргэн Тоньюкукийн цогцолбор музейн барилгын явцын талаарх видео танилцуулгатай танилцаж, барилгын ажлыг чанартай гүйцэтгэх, музейн дэглэлт, хөшөө дурсгалын хамгаалалт болон музейн барилгын ажлын онцлогийн талаар мэдээлэл өгч, тулгарч буй асуудлын талаарх саналыг сонслоо.