СОЁЛЫН ДЭД САЙД М.БАТБАЯР БНСУ, СОЁЛ, УРЛАГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЯАМ, АЗИЙН СОЁЛ СУДЛАЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ЗАХИРЛЫН ОРЛОГЧ ЖОН БОНСУ-Г ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

Монгол Улсад соёлын өвийн нөөцийн удирдлагын дижитал системийг бий болгох, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, соёлын өвд суурилсан цахим контентыг нэмэгдүүлэх, соёлын салбарын хүний нөөцийг чадавхжуулах буцалтгүй тусламжийн хүрээнд хэрэгжих төслийн хэрэгцээг судлах уулзалтыг зохион байгуулав.
Уулзалтад Соёлын дэд сайд М.Батбаяр, Соёлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Наранцэцэг, Соёлын Өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваацэрэн, Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Гарьд нар оролцон төслийн хүрээнд хэрэгжүүлэх ажил, хамрах хүрээ, хэрэгцээ шаардлагын талаар санал солилцлоо.
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл болох дижитал контентыг хөгжүүлснээр иргэдийн соёл, урлагийн боловсролыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах орчин үеийн технологид суурилсан, олон нийтэд нээлттэй цахим сүлжээг үүсгэх, иргэдэд соёлын өвийн мэдлэг ойлголтыг түгээх, сурталчлан таниулах болон контент хөгжүүлэх хүний нөөцийг бэлтгэхэд хамтран ажиллах нь чухал гэдгийг талууд онцоллоо.
Мөн БНСУ-ын Соёл, урлаг аялал жуулчлалын яамны санхүүжилтээр Азийн соёл судлалын хүрээлэнгээс дээрх чиглэлээр амжилттай хэрэгжүүлж буй Киргиз, Лаос улсуудын жишээг товч танилцуулав.
Тус төслийн оролцогчоор Монгол Улсын Үндэсний музей, Монгол Улсын Үндэсний номын сан, Соёлын өвийн үндэсний төв ажиллах бөгөөд энэхүү томилолтын хүрээнд тухайн газруудад ажлын уулзалт хийж, өнөөгийн нөхцөл байдалтай танилцлаа
. Түүнчлэн Азийн соёл, судлалын хүрээлэнгийн санхүүжилтээр дээрх 3 газрыг оролцуулан төслийн техник, эдийн засгийн үндэслэл хийх юм.
Цаашид талууд холбогдох хууль тогтоомжийн дагуу төслийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулан хамтын ажиллагаа эхлүүлэхээр тогтов.