| | | |
Мэдээ

Соёлын сайд Ч.Номин яамны удирдлага албаны төлөөллийн хамтаар Орхон аймагт ажиллаж байна.

2023-09-29 146

Орон нутгийн томилолт Орхон аймагт үргэлжилж, аймгийн соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаа, шинэ бүтээн байгуулалттай танилцаж байна.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаан чулуут багт олон улсын стандарт бүхий “Номын өргөө” цогцолборын бүтээн байгуулалт 93 хувьтай үргэлжилж байна. Уг цогцолбор нь орон нутгийн 4.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа бөгөөд энэ оны 12-р сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

“Номын өргөө” цогцолборын нэгдүгээр давхарт тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан уншлагын танхим, стандарт бүхий цахилгаан шаттай. Нийт таван давхар барилга бөгөөд уг цогцолборт виртуал музей, хурал уулзалт зохион байгуулах танхим болон цэцэрлэг, бага, дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан дөрвөн танхимтай. Мөн гадна талбайд 30 автомашины зогсоол, ногоон байгууламжтай байхаар төлөвлөгджээ.

Энэхүү номын сангийн барилга нь орон нутагт жишиг болохуйц бүтээн байгуулалт бөгөөд төслийг санаачилсан Орхон аймгийн удирдлагууд, гүйцэтгэгч “Шинжүү” ХХК, соёлын салбарын ажилтан албан хаагчдадаа жишиг бүтээн байгуулалт бүтээж буйд нь гүн талархал илэрхийлэхийн зэрэгцээ амжилт хүсье.

Бусадтай хуваалцах