| | | |
Мэдээ

ГЭРЭЛ ЗУРАГ СОНИРХОГЧ БОЛОН ЗАЛУУ ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН УЛСЫН АНХДУГААР УРАЛДААНЫ ЯЛАГЧИД ТОДОРЛОО

2025-04-27 65

Монголын түүх, нийгэм, соёлын онцлогийг сэргээн уламжлуулах, залуучууд бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэх, гэрэл зургийн сан бүрдүүлэх зорилгоор Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоотой хамтран "PHOTO WEEK-2025" нэгдсэн арга хэмжээний хүрээнд 15-34 насны гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдын улсын анхдугаар уралдааныг 2025 оны 04 дүгээр сарын 01-21-ний хооронд сум, аймаг, дүүрэг, бүс, улс гэсэн шалгаруулалтаар зохион байгуулав.

Нийт 1000 орчим бүтээл ирүүлснээс 7 бүсээс тус бүр 1 "ШИЛДЭГ" гэрэл зураг, шилдгийн шилдэг 1 "ГРАН ПРИ" гэрэл зураг нийт 8 гэрэл зургийг шалгаруулж 2025 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр шагналыг гардууллаа.

"ГРАН-ПРИ":

Улаанбаатар хотоос оролцогч Б.Жамъяндоржийн "Жанрайсаг"гэрэл зураг

"ШИЛДЭГ" гэрэл зураг:

1. "Хэрлэн голын үер"- Зүүн бүс буюу Дорнод аймгаас оролцогч А.Анхбаярын гэрэл зураг,

2. "Манай гэрт тавтай морил"-Төвийн бүс буюу Сэлэнгэ аймгаас оролцогч Б.Бүрэнбаатарын гэрэл зураг,

3."Найзууд"-Хойд бүс буюу Хөвсгөл аймгаас оролцогч Б.Эрдэнэбатын гэрэл зураг,

4. "Гэмгүй зүрх"-Баруун бүс буюу Баян-Өлгий аймгаас оролцогч А.Ахжолын гэрэл зураг,

5."Нарны алга"-Хангайн бүс буюу Архангай аймгаас оролцогч Э.Батхүүгийн гэрэл зураг

6. "Аж байдал 2"-Говийн бүс буюу Дундговь аймгаас оролцогч Э.Мөнхчулууны гэрэл зураг

7. "Нүүдэлчин"- Улаанбаатар бүсээс оролцогч Б.Төрбатын гэрэл зураг тус тус шалгарлаа.

Уралдаанд оролцсон нийт гэрэл зураг сонирхогчид болон залуу гэрэл зурагчдадаа талархал илэрхийлье.

Бусадтай хуваалцах