| | | |
Мэдээ

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН САЙД Ч.НОМИН ЕВРОПЫН ХОЛБООНЫ ЭЛЧИН САЙД ИНА МАРЧЮЛЁНИТЕГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА

2025-03-25 56

Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ина Марчюлёните тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын хүрээнд дараах асуудлаар хэлэлцэв. Үүнд:

  • Монгол Улсын аялал жуулчлалын улирлын хамаарлыг багасгах чиглэлээр Европын Холбооны улсуудын аялал жуулчлалын шилдэг туршлагаас судлах,

  • Аялал жуулчлал болон соёлын салбарын хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах чиглэлээр хамтарсан сургалт, хөтөлбөрүүд санаачлан хэрэгжүүлэх талаар санал солилцлоо.

Бусадтай хуваалцах